
Уул уурхай, барилга, төмөр зам, хөдөө аж ахуйн салбарт дэвшилтэт технологи, хариуцлагад тулгуурласан төслүүдийг хэрэгжүүлдэг.

Орон сууцны барилгыг цаг хугацаанд нь, тогтмол чанартай гүйцэтгэнэ.

Томоохон үйлдвэрийн төслүүдэд инженерчлэл, барилга, техникийн үйлчилгээ.

Далан, гүүр, хоолойн угсралт болон барилгын иж бүрэн ажил.

Аюулгүй байдал, чанарт төвлөрсөн бат бөх зам, гүүрийн барилга.

Барилга, уул уурхай, ХАА-н төслүүдэд найдвартай техникийн түрээс.

Тариалан, мал аж ахуйн төслүүдэд техникийн болон талбайн дэмжлэг.

Монгол, Энэтхэгийн Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны хүрээнд Дорноговь аймгийн Алтанширээ суманд баригдаж буй газрын тос боловсруулах үйлдвэрийн 38 км усан хангамжийн шугам хоолойн төсөлд бид 6 км хэсгийн угсралт, гагнуур, суваг ухах, буцаан дүүргэх ажлыг гэрээт хугацаанд нь гүйцэтгэсэн.
Уул уурхайн олборлолтын дараа хөрсний болон биологийн нөхөн сэргээлтийг хийж, ашигласан талбайгаа байгальд нь эргүүлэн хүлээлгэн өгдөг. Манай ажлын явцыг богино видеогоор танилцуулж байна.
Эх сурвалж: Be One Entertainment · YouTube дээр үзэх →





Инженер, техникч, оператор — талбай болон оффист нээлттэй ажлын байрууд
Эрхэм зорилго: Монгол Улсын уул уурхай, барилга, дэд бүтэц, хөдөө аж ахуйн салбарт дэвшилтэт технологи, инновацид суурилсан, хариуцлагатай, тогтвортой бодит үнэ цэнэ бүтээгч үндэсний групп компани болох.
Алсын хараа: Инновацаар манлайлан стратегийн салбаруудад тогтвортой үнэ цэнэ бүтээгч үндэсний жишиг групп компани болно.
Үйлчилгээ, түншлэл, нэмэлт мэдээллийн талаар чөлөөтэй холбогдоорой — бид ажлын өдөрт багтаан хариулна.